Total Pageviews

Tuesday, February 19, 2008

Б.Шүүдэрцэцэг : Царай Муут

За "Царай муут"-ыг хүргэж байна. Анх энэ өгүүллэгийг уншаад гол дүрийнх нь охин нь надтай их адилхан санагдаж билээ. Зүгээр л намайг санагдуулсан хэрэг. Тиймээс энэ миний хувьд онцгой. Хэн байх ёстойг минь ойлгуулсан ч юм шиг. Анх энэ өгүүллэгээс болж сонгодог хөгжмийг сонсож үзсэн. Зүгээр л тэр гайхамшигт аялгууг нь мэдрэхийг хүссэн юм. Тэгээд чадсан. Ингээд өмнө нь уншиж байсан ч хамаагүй дахиад уншаад үзээрэй. Номыг унших бүрт өөр байдаг шүү дээ.