Зэрлэг
хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юмуу хоч нь ч юмуу Баба гэгч эр сүргийг
захирна. Баба сүргийнхээ бүх эрчүүдийг зодож дийлдгээс ахлагч болсон хэрэг.
Түүн дээр Баба чулуун мунатай. Чулуун муна нь өрөөсөн үзүүртээ нүхтэй бөгөөд
тэр нүхээр нь хялгас сүвлэн сагалдарга хийжээ. Баба сагалдрагыг гарынхаа
бугуйгаар уургалан мунаа бариад биеэ салгахгүй Баба нөхдөө хардах талаар балар
эртнийхээ үед тэргүүлж байв. Уг нь тэр муныг нэг уран хүн сар зүдэрч хийжээ.
Мунаа хийж дуусаад нөгөө уран хүн ихээр баярлаж нөхдөө дуудан гайхуулав. Бүх
явдал үүнээс мандсан гэнэ. Хийсэн мунаа хүмүүст бүү үзүүл гэж уран хүнд хэрсүү
нөхөр нь хэлж яджээ. Уран хүн хөөрсөн сэтгэлдээ нөхдөөсөө нууж чадсангүй
тэдэнтэйгээ хуваалцжээ. Нөхөд нь цуглаад муныг шагшин магтаж гэнэ. Уран хүнд
тун ч урамтай байв. Тэгтэл Баба ирж муныг үзүүт булааж авчээ. Уран хүн мунаа
өгөхгүй гэж булаацалдахад Баба нөгөө мунаар уран хүнийг цохиж алжээ. Ийм
түүхтэй юмсанж.
Total Pageviews
Tuesday, November 24, 2015
Сэтгэлийн хойморь
1.
Урьд өмнө халуунаар төөнөж, тодоор гэрэлтэж байсан гэхэд нэг л эргэлзээ
төрүүлэм арчаагүй, жижиг шаргал зүйл тэнгэрт үзэгдэх нь нар бололтой. Тиймээ,
ер нь энэ нар хэзээ нэгэн цагт намайг дулаацуулж бас миний замыг гэрэлтүүлж
байсан болов уу? Мэдэхгүй юм. Ямар ч гэсэн одоо энэ нар хэдийнэ ямар ч үүрэггүй
болчихож. Гэртээ хүлээж суугаа нөхөр нь, нөхөр ч гэждээ тийм нэр зүүсэн хогийн
арчаагүй тэр архичин эрд ч бас Тэмүүлэнгийн амдралыг гэрэлдүүлэн дулаацуулж,
дулаацуулах нь битгий хэл бүр шатааж явсан үе бий. Тэгээд Тэмүүүлэн тэр элчинд
нь амьдарч, аз жаргалаар бялхаж явж... Харин одоо?
“Битгий л хар усаа гударчихсан байгаасай, Бямбаанааг цэцэрлэгээс авчих ухаан тэрэнд байхгүй л дээ” хэмээн шаналан бодсоор гэрлүүгээ яаран алхах, цагтаа бас ч чамгүй сайхан бүсгүй байсан болвуу гэмээр төрх нь хэдийнэ арилж үгүй болсон ноорхой эрээн даашинз углаж, ямар амьдралд нухлуулж явааг нь бэлхнээ гэрчлэх нүдний доорх том том үрчлээгээ эв хавгүй базаж боосон буржгар үсээрээ далдалсан ч түүндээ түүртсэн янзгүй ширэв татах бүсгүй хоёр тор дүүрэн хүнсээ дааж ядан алхаж явлаа... Тэр яарч байна. Гэртээ байгаа хөгшин ээждээ, охиндоо, согтуу нөхөртөө...

Нэг ийм юм байдаг юм байнаа
Тэсгим хүйтэн өвлийн салхи хавирга нэвт үлээж, хөлийн
улнаас үсний үзүүр хүртэл жаварт хучигдсан өвлийн үдэш өнгөрч буйг төсөөлөхийн
аргагүй бүгчим уур амьсгал, магадгүй хөлснийх болов уу гэмээр эхүүн үнэр
ханхалсан тамхины утаа, архины үнэр нэвт шингэсэн шөнийн цэнгээний газар. Бид
21-р зууны залуус гэж ярих их л дуртай санагдана. Тэгээд өөрсдийгөө соёлтой
боловсон, ухаалаг, мундаг гэж тунхаглана. Тэгвэл одоо та өөрийгөө харах гээд
үз. Яг энэ газраас, та нарын яриад хэлээд байдаг соёлтой их хотын залуусын
чөлөөт цагаа өнгөрүүлдэг тэр орчин ямархуу дүр зураглалтай харагддаг юм бол?
Бас л...
Нэгдүгээр бүлэг.
Шөнийн 2 цаг хэтрээд 30 минут өнгөрч байлаа. Гудамжинд хааяахан нэг машин сүнгэнэн өнгөрөх нь халтуур хийхээр хөдөлсөн ганц нэг жолооч нар болох нь тодорхой. Гадаа идэр есийн хүйтэн тачигнан амьтай голтой хэн ч үл үзэгдэнэ. Энэ гудамжинд ганц амьтай зүйл нь хаахар зэхэж буй уушын газрийн хаалганаас савсах уур хийгээд өнчин ганц гэрлийн шон л байх аж.
Дахиад нэг
1-р
бүлэг. Ажлын санал
Одынх дундаж л нэгэн айл. Хотын захын хороололд өөрийн гэсэн хувийн хашаа байшинтай. Эхнэр болон өөрийн 2 хүүхдийнхээ хамтаар нам гүмхэн амьдарна. Тэрээр түүхийн багшийн ажилтай ба нийслэлийн 00Х сургуульд багшлаад 3 дахь жилээ өнгөрөөж байгаа билээ. Багаасаа өндөр хэмээн дуудагдсаар ирсэн ба одоо ч хамт олон дундаа Өндөр Од хэмээгдэнэ. Бага зэрэг дуугүй тэрээр зарим үед бодлогошрон элдвийг бодон санаа алдах нь бий. Түүний эхнэр Цас гэх ба энэ жил 26 хүрч буй зауухан эмэгтэй. Өөрийн хувийн урландаа зураг хөрөг зуран гадуур худалдаалдаг ба зарим үедээ Одоос ч илүүтэйгээр орлого олно. Том хүү Тэнгэр нь 7 настай ба харин бага нь болох Солонго 5 настай. Тэр нэгэн өдрийг хүртэл энэ айл нам гүм, амар жимэр амьдарсаар, их хотын нэгээхэн буланд амьдралын аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсээр байлаа.

Subscribe to:
Posts (Atom)