Total Pageviews

Thursday, January 10, 2008

Өнчин хүү





За би энэ удаад өөрийнхөө бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна. 





Өнчин хүү



1. Цөхрөл, түгшүүр




Хэдхэн алхмын цаадахыг ч харамлах мэт далдалсан өтгөн хар манан, хүүхдээ алдсан эхийн нулимсыг нууцлан халхлах азарган бороо, өнгөрсөн одоо ирээдүйн алинд ч тохиох аймшгийг зөгнөх аянга цахилгаан нь аймшигт гэмтнийг чимээгүй хаацайлах адил....




Буянбат хайрт гэргийнхээ дууг сонсож, дүрийг харахаас ч нүд халтирна. Нэгэн насны нь гэрэл гэгээ амьдралын баяр баясгалан болсон дэрэвгэр улаан даашинзтай, үсээ салаалан сүлжсэн, эцгийгээ дуурайсан тас хар нүд, хөөрхөн шонтгор хамар, эхийнхээ цасан цагаан царай, жимбэгэр улаахан уруулыг нь өвчсөн мэт дуурайсан, жижиг турьхан биедээ баймгүй сэргэлэн, бүхний хайрын тэнгэр болсон зургаахан настай Сондор охин...




Одоо Сондор энд байхгүй. Цусан улаан өнгөөр будагдсан тэр нэгэн шуудайг задалж байхад дотор нь ийм зүйл байна гэж даанч төсөөлөөгүй. Гэдэс дотрыг нь ухаж юу ч үгүй болтол хөдийлөөд, хөөрхөн алаг нүдийг нь ухаж шуудайнд чихсэн охиныг харсан Тунгалаг өөрийн эрхгүй ухаан балартаж байлаа. Цагдаагийн тэрэгний дохиог даван хашгирах эцэг эх хоёрын хашгираан, даанч эмгэнэлтэй. Энэ бяцхан охин ямар гэм хэнд хийсэн юм бэ? Хорвоо чи ямар хатуу харгис басхүү эмгэнэлтэй? Юуны төлөө?, яагаад?...




Хагас жилийн өмнө цагдаагийн ахмад Буянбатад “гучин гурван хүний амийг онц ноцтойгоор зэрэмдэглэж алсан цуврал алуурчин “Өнчин хүү”-ийн хавтаст хэрэг иржээ. Монгол орныг тэр чигээр нь айдаст автуулсан, аав ээжийн гучин гурван алаг үрчийг үгүй хийсэн бузар амьтныг баривчлахаар зориг, хүсэл шулуудан ахмад ажилдаа орсон билээ. Ахмадыг ажил авснаас хойш сунжирсан асуудлуудын гогцоо тайлагдаж, гэмт хэрэгтнийг олох сэжүүр бага багаар нэмэгдсээр л... Гарцаагүй нотлох баримт, ганц үйлдэл хийсэн тохиолдолд л алуурчныг халуун мөрөөр нь орж баривчлах зам нээгдсэн тул тогтмол тасралтгүй явагддаг цуврал аллага бүхэл бүтэн 2 сарын турш зогсов.




Айдсын мананд хучигдсан сар өдрүүд улирч, ард түмэн мөнхөд дуусахгүй мэт үргэлжилж байсан түгшүүрийн хүлээснээсээ ангижирч сэтгэл амар байх болсон тэр нэгэн өдөр ээлжит шуудай олдлоо.




“Өнчин хүү”-ийн 38 дахь золиосоор 6 настай Буянбат овогтой Сондор сонгогджээ. Нүд халтирам зэрэмдэглэгдсэн цогцсын нуруун дээр “Чи зүгээр мөрөөрөө амьдар, үгүй бол дараагийнх нь Тунгалаг” гэж хутгаар маш гүнзгий, тод сийлсэн байлаа.




Энэ бүхнийг өөрийн нүдээр харж зовлондоо сөхөрсөн Тунгалаг “Тэг л дээ, чи намайг ал. Охиныг минь яаж байгаа юм бэ? Юуны тулд? Ийм зүйл харсан намайг яана гэж бодоов? Ингэж амьдарснаас үхсэн минь дээр” хэмээн тэнхээ мэдэн хашгиран уйлсаар...




Ертөнц дээрх хамгаас хайртай эхнэр нь солиорон охин нь амьдаараа тамлуулж үхсэнийг өөрийн нүдээр харсан Буянбат сэтгэлээ барин “Өнчин хүү”-г өөрийн гараар үгүй хийхээр сэтгэлдээ тангарагласан юм.




Гэвч эрэл мухардсаар. “Өнчин хүү” гэгч тэр алуурчин өөрийн аллага бүрийнхээ зургийг, цогцсыг хаясан газрын зураг бүхий тэмдэглэлийг зориуд цагдаагийнханд ирүүлдэг байсан ч баригдахгүй. Тэр дэндүү цэвэрхэн алдаагүй байлаа.




2. Бяцхан мөрдөгч




“Өчигдөр 21 цагийн орчимд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нийтийн эзэмшлийн байрны орчмоос ээлжит шуудайнд хийсэн цогцос олдлоо. “Өнчин хүү” хэмээх алуурчны 2 сарын дараах ээлжит нэгэн золиос, 38 дахь хохирогчоор уг хэргийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Буянбатын охин 6 настай Б.Сондор сонгогдов. Охиныг аймшигтайгаар зэрэмдэглэж алсан байсан тул танихад хэцүү байсан гэж албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм. Мөн цогцсон дээр ахмадыг сүрдүүлсэн агуулга бүхий бичээс сийлсэн байжээ. Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар албан ёсны хэвлэлийн бага хурал хийхээс нааш ямар ч мэдээлэл өгөхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин ахмад ажлаа цааш үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм”.




-Ээж юу үзээд байгаа юм бэ? солилдоо




-Гүй ээ байж бай жоохон хараатхая. Юу болсон юм болоо, ямар аймар муу хүн ийм хэрэг үйлддэг байнаа




-За хүүхдүүд минь больж үз наадхаа ийм хар муу энергитэй юм үзээд юугаа хийнэ? Май энэ цай уу.




-Гүй ээ ээж наад Отгоо чинь мөрдөгч болно шд. Одоогийн энэ анги нь төгсөөд мөрдөгч болдог байхгүй юу, гэсээр Болдоо ах нь дүүгээ шоолж инээсээр байв.




Гэр хорооллын нэгэн ядруухан жижиг шавар байшинд гурван хүү ганц охинтой эхнэр нөхөр хоёр байх. Ганц бага охин нь айлын ганц охин дээрээс нь бага нь болохоор эрх гэж жигтэйхэн. Сэргэлэн олон хөвгүүдийн дунд өссөн тэр охин харахад эмэгтэй боловч дотор талдаа яг л эрэгтэй хүүхэд шиг. Бүх охид л багш, дуучин болохыг хүсэж байхад Отгоо ганцаараа л мөрдөгч болохыг хүсч интерполд ажиллахыг мөрөөднө. Үеийнхнээсээ хол дуугүй, ганцаараа юм бодох дуртай. Охид палатье, юбка өмсөх дуртай бол харин тэр л өмд, комбинзон сонирхох. Гэхдээ энэ нь түүний аз тавилангаар дүүрэн хувь заяаны бэлэг ч юм билүү...




Хүүхэд байхаасаа л мөрдөгч болохыг хүссэн Отгоог гэрийнхэн тэр дундаа ээж нь хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Ээж нь түүнийг дизайнер болгохыг хүснэ. Яагаад гэвэл өөрөө хувцас оёж эсгэдэг боловч түүнийгээ мэргэжил богож чадаагүй юм. Аав нь багш болгохыг хүснэ. Түүний бодлоор эмэгтэй хүнд тохирох хамгийн сайхан мэргэжил багш юм. Харин Отгоогийн бага ах Отгонболд түүнийг дэмжинэ хамтдаа хэрэг илрүүлэхийг хүснэ. 10-н жилээ төгссөн тэр жил тэднийд нэг орой хэрүүл, мэтгэлцээн магадгүй багахан хэмжээний дайн өрнөсний эцэст Отгоо хуулийн их сургуулийн эрэн сурвалжлах ангид элсэн орсон билээ. 3-р курст орж буй Отгонзул одоог хэр нь хэрэг мөрдөх нь бүү хэл жинхэнэ хэргийн материалтай ч танилцаж үзсэнгүй.




9-р сар хэдийн талдаа орж намар авхай хахирган зангаа таниулах мэт салхилж моддын навчсыг юу ч үгүй үлдэн хөөж дуусчээ. Анхны цас хялмаалан хүн бүрийн сэтгэлийг нөмгөн гунигт автуулж, басхүү гэгэлзүүлэх нэгэн өглөө хотын нэг захад байх гэрээсээ нөгөө захад орших сургуульруугаа яаралгүй ирсэн Отгонзулыг багш нь өрөөндөө дуудуулсан байлаа.




Гайхсан Отгонзул ангируугаа яаран очвол нэгэн чухал хэргийг илрүүлэх ажилд итгэл даах чадвартай оюутан охин хэрэгтэй тул мөрдөх товчооноос хүмүүс ирж оюутнуудыг шалгаруулж байгаа тухай мэдээг сонсов.




Зааланд Отгонзулаас гадна арав гаруй охин зогсох бөгөөд тэд бүгд л сургуулийн аль толгойтой, сурлага сайтай охид байлаа. 30-аад минутын дараа танхимд бор пальтоны захыг нь босгож өмссөн, нэлээд нуруулаг, европжуу төрхтэй, харааны шил зүүсэн 40 эргэм насны нүдэнд дулаахан бас ч нэлээд царайлаг, зоримог ширүүн гал цог дүүрэн харцтай, тогтвортой байрын эр орж ирэв. Түүнийг харахад нэг л дотно сэтгэгдэл төрөх нь үнэнч шударга зангийн гэрэл гэгээ цацарч байгаагийнх бизээ. Тэрээр нууцыг задруулж болохгүй хэрэг тул ямар ч гэсэн хүнээ шалгаж авсны дараа учрыг хэлнэ гээд хүн тус бүрт арав арван хавтаст хэргийг өгөв. Шалгалт нь уг арван хэргийг аль аль нь нэг хүний үйлдсэн хэрэг болохыг ялгаж дүгнэлт бичих байв. Эхний энэ шалгалтыг таван охин амжилттай давж дараа нь сэтгэл зүйн, бие бялдрын, хурд, хүч, авхаалж шалгасны дүнд хоёр охин үлдсэний нэг нь Отгонзул байв.




Шалгалтанд тэнцсэн охидыг авч уулзахдаа нөгөө эр өөрийгөө ахмад Буянбат хэмээн танилцуулсан нь өчигдрийн оиноо алдсан ахмад болохыг танив. Тэнцсэндээ баярласан хоёр охиныг ахмад:




-Баярлах зүйл та нарт байхгүй. Та нар мэдэж байгаа. Сүүлийн жил гаруй хугацаанд манай орныг тэр чигээр нь айдаст автуулсан гучин гурван аллагын хэргийг мөрдөхөд та хоёрын аль нэг нь л хэрэгтэй. Мөн энэ хэрэгт орвол та нар мөрдөгчийн хувиар биш өгөөш болж ажиллах болно. Хэрэв бид бүтэлгүйтвэл алуурчин өгөөшийг бусад хохирогчийн адил мөчилж тамлаад шуудайнд чихэх болно. Маш эрсдэлтэй нууцыг чандлан хадгалах хэрэгтэй. Та нарыг татгалзвал бид хорихгүй тэр бол та нарын эрх. Зөвшөөрвөл дасгал, сургууль хийж байгаад нууцыг задлах болно гэв.




Энэ тайлбарын дараа тэр хоёрын хэн хэн нь тэр шуудайн доторх хохирогчдын нэг болохыг хүсэхгүй байлаа. Тиймээс Отгонзулын нөгөө охин хэргээс татгалзаж, багаас ийм л зүйл хийхийг хүсэж явсан Отгоо хэрэгт оролцохоор хатуу шийдсэн байлаа.




3. Сондор




Үгүй ээ, хайрт минь гуйя, битгий ингээч дээ. Би чи,бид хоёулаа солиорлоо. Энэ бүхэн эрүүл ухаантай хүний хийх хэрэг биш. Тийм биздээ, наадах чинь жаахан охин, чамд ямар ч хамаагүй ш дээ, чамд гэм хийгээгүй.




-Тайвширдаа, чиний зөв. Тэр надад юу ч хийгээгүй ч эцэг нь намайг амьсгалах ч газаргүй болгож байна. Би тэрэнд сануулаад байхад ажлаа үргэлжлүүлсээр л байсан. Тэгэхээр миний буруу биш. Энэ сануулгыг тэр хэзээ ч мартахгүй. Тиймээс намайг тайван орхино.




-Тэгвэл ядаж үхэхээр нь нүдийг нь...




Алуурчны нүд эрүүл бусаар гялалзана. Зургаахан настай балчир охины тарчлан хашгирахыг нь л сонссон хүн газрын гаваар орж зугтмаар. Ямархан нүглийг ч ухаарах сөхөөгүй жаахан охины алаг хөөрхөн нүдийг амьдаар нь чарлуулан ухах нь даанч нүд халтирам. Хоёр нүдийг нь ухаж гүн цусан хар нүх үлдээсэн атал охин амь тасрах нь бүү хэл улам чанга уйлсаар...




-Танай эцэг чинь яасан сайн цагдаа вэ? Намайг олох нь уу харъя лдаа. Тэр одоо зогсохгүй бол ээжтйг чинь алдана. Тэгэхээр тэр яасан ч намайг дахин оролдохгүй. Хаха би их ухаантай байгаа биз? Охиныг нь алчаад авгайг нь ална гэвэл болиноо гайгүй. Миний дүү битгий уйл. Ах нь нуруун дээр нь аавд нь зориулж захиа бичээдьхэе. Яг чиний өвлийн өвөөд бичдэг захидал шиг.




Сондор амьдарсаар л..., уйлсаар л..., Бүсгүй ухаан балартан унажээ.




Өмхий цус ханхалсан цусан улаан өрөөнд ухаан орсон бүсгүй нүдээ нээмэгцээ дахин уйлж эхлэв. Нүдгүй улаан өнгийн цогцосны бүх гэдэс дотрыг нь ухаж шалан дээгүүр цувуулсан байх бөгөөд алмайран суусан бүсгүйн утсанд “Эзэн минь танд мессеж ирлээ” гэх дуун гарч өрөөгөөр дүүрэн хадав. Нээж уншвал:




“Xairaa ohinii tsogtssiig shuudaind hiichxerei! Tged naad hawia tsewerlene biz. Bi ajiltai bolchiloo. Udalgui ochino. Chamaig sereegeed yahaw gj bodsiin. Setgel sanaa serged ih goy baina. Unsie xairtai shuu!” гэжээ.




Бүсгүй арга тасран уйлав. Гэвч тэрэнд хийж чадах зүйл юу ч байхгүй. Өрөөлийг ч өөрийгөө ч аварч чадахгүй. Үхэж ч чадахгүй байх юутай гаслантай. Хэсэг уйлж хэвтсэний дараа овоо тайвширсан бүсгүй ойр орчмыг цэвэрлэж охины цогцсыг шуудайнд хийгээд боож тавив. Их удаан бодсоны эцэст тэрээр үхээд ч болсон энэ бүхнийг зогсоохоор шийдэн гадаах хаалгыг зүглэв. Бариулд нь хүрч амжаагүй шахам байхад л араас нь




-Хөөе хаачих гэж байгаа юм? Хайртыгаа илчлэх гээ юу? гэх дуу гарав.




4. Өгөөш гэж юу вэ?




Одоогоос 8 сарын өмнө энэ хэрэг над дээр шилжсэн юм. Анх намайг авахад гучин гурван хүний хэрэг байсан боловч мөрдлөгийн явцад дөрвөн хүн нэмэгдэж нийт гучин долоон хүн болсон. Гучин долоо дахь хүнээс хойш дахиж хэрэг гаралгүй байсаар хоёр сар болж ард иргэд, бид ч түр амсхийгээд байтал дараагийн хохирогч нь миний ганц хайртай охин минь байсан. Тэр минь дөнгөж зургаахан настай шүү дээ. Охиныхоо цогцсыг харсан тэр үеээс эхнэр минь надтай юу ч дуугаралгүй бүр харах ч үгүй уйлсаар сар орчмын дараа сэтгэцийн гүн хямралаас болж галзуурсан. Тэр үеээс л миний амьдралыг там болгосон тэр муу хөгийн новш хэн болохыг олж өөрийнхөө ч надаас бусад дөчөөд хүний ар гэрийнхний гомдлыг тайлж цаашдаа ч болох хагацлыг цэглэе гэж шийдсэн. Өнгөрсөн сар гарам хугацаанд надад маш олон таамаг, сэжүүр гарч ирсэн. Бүгдийг нь шалгах тусам худал болж, хэрэг мухардсаар би өөрийн хамгийн сүүлчийн найдвар болгож чамайг энд авчраад байна. Энэ бүх мөрдлөгийн хугацаанд би шөнө ч унтах завгүй ажиллаж алуурчны арга барилын талаар бага зэрэг мэдээлэлтэй болоод байна. Энийг би хэнд ч хэлээгүй. Нэгдүгээрт, алуурчин хамтрагчтай байж болзошгүй. Учир нь түүний ажил бүр маш нямбай нэг хүн ганцаар хийх боломжгүй. Ядаж л зөөх цэвэрлэх гээд л. Гэхдээ тэр хоёр эрх тэгш хамтрагчид биш нэг нь нөгөөгөө дарамталж хийлгэдэг байж болох талтай. Ямар ч гэсэн хоёр дахь хүн эхний хүнээс хүчээрч юмуу ямар нэг байдлаар сул дорой. Хоёрдугаарт, алуурчны сүүлийн 13 хохирогч бүгд хөнгөн явдалтай залуус байгаа. Тэд ихэвчлэн хотын төвтэй ойролцоо гэр хороолол юмуу хүнгүй гудамжнуудаас алга болсон байгаа.




Би хоёр дахь таамаглал дээр үндэслэн энэ хэргийг чиний тусламжтайгаар илрүүлэхийг хичээх болно. Ойлгомжтой юу?хэмээн Буянбат ахмад Отгонзулд хэлэв.




Тэгэхээр бид чамайг гурван сарын турш бэлтгэх болно. Энэ бүх хугацаанд судалгаанд хийгдсэн газруудаар чи алуурчны анхаарлыг татахын тулд сул хөнгөн явдалтай охин шиг харагдаж жүжиглэх болно. Эцэс нь амжилттай болж тэр чамайг харах үед бид ажилдаа орно ойлгомжтой юу?гэж асуухдаа Буянбат ахмад маш чухал, хариуцлагатай хэлж байгаа нь мэдэгдэж байлаа. Монголын сэтгэл зүйчдийн холбооны тэргүүн эмэгтэйгээр гурван сарын турш хичээл заалгаж алуурчинтай ярилцах хэрэг гарвал яах, туслахтай байвал туслах нь ямар хүн байвал яаж харицах, анх харахдаа ямар сэтгэл хөдлөл гаргахыг хэд хэдэн янзаар заалгаж, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдэж байлаа. Түүнчлэн бүхий л зодооны спорт бокс, бөх, таеквондо, карата,гүйлтийн төрлөөр хүртэл хичээллэж байв. Байсхийгээд өөрөө ч мэдэлгүй сорилтонд орж тасралтгүй бэлдсээр л...




4. Ажиллагаа




Отгоо сарны туяа ч үгүй түнэр харанхуй гудмаар ийш тийш хяламхийн түргэн түргэн алхалсаар... Жихүүдэс хүрэм энэ орой түүнтэй хань болдог хэдэн гудамжны ноход ч чимээ үл гаргах нь сэтгэлл хурсан айдсын жаврыг улам нэмэгдүүлнэ. Ийм үед түүний сэтгэл дэхь хүйтэн жаврыг бөхөөж чадах өчүүхэн дөл нь Буянбат ах хаа нэгтэйгээс намайг харж байгаадаа гэсэн бодол л байлаа.




Гэнэт хажууд нь хүчтэй тоормослон зогсох мөнгөлөг саарал өнгийн орчин үеийн загварын машины дуунаас зүрхээ хагартлаа цочсон жолоочийн зүг уур хилэн түүнээсээ давсан айдас хосолсон нүдээр харах үед сэтгэлд нь хурсан бүхий л айдас хийсэн одох мэт. Жолооны ард суух цагаан царай, өтгөн хөмсөг, өндөр хамар, ухаалаг басхүү нууц нь үл тайлагдах харцтай царайлаг залуугийн инээмсэглэл нь хүнийг ховсдох шиг. Гэвч түүний нүднээс залуу халуун насны бус гөрөөс харсан барсны адил гал цог дүрэлзэн буйг хөөрхий бүсгүй тааварлах буйза.




-Уучлаарай бүсгүй, би таныг айлгачихвуудаа? Уг нь гэье гэж бодоогүй юмсан. Зүгээр л хүргэж өгөнгөө танилцах гэсийн. Ийм үзэсгэлэнтэй залуу хадагтайг шөнө ганцааранг нь явуулж хэрхэн зүрхлэх билээ. Нохойгоор ч болов хань хийх юмсан гжэ бодож явсан р нүүрээ бодоод




-Уучлаарай ийм орой танихгүй хүнтэй би яаж явах вэ уучлаарай гэхийн завдалгүй залуу гараас нь чангаан эелдэгээр гуйсаар машиндаа суулгаж чадав.




-Би зүгээр л танилцах гэсийм. Өөр ямар ч санаагүй. Чи надад маш их таалагдаж байна. Би чамайг сарын өмнө нэг тоглолтон дээр харж байсын байна. Намайг Баянаа гээд гадаадаас амралтаараа ирээд байгаа гэдгээч дуулгахаа мартсангүй.




Залуугийн машин их тохилог ажээ. Дан хар өнгөнөөс бүрдсэн салон нь үнэтэй боловч сэтгэлд нэг л хүйтэн. Суудлын бүрээс дээрх цус урссан мэт улаан будаг нь л энд ялгарах ажээ. Тэд машинд суун элдвийг ярилцсаар нэг л мэдэхэд Баянаа хэмээн өөрийгөө танилцуулсан залуугийн гэрт очиж аяга кофе уухаар хотын баруун хойд зүгийг барин давхилаа.




5. Ар гэр




Шөнийн 12 цаг 30 минут. Гэр хорооллын шавар жижиг байшингийн цонхоор нэгэн нас тогтсон эмэгтэй үүдрүүгээ харж суугаад хөшчихсөн мэт харагдана. Эмэгтэйг харахад тавин нас хэвийж яваа болов уу гэмээр үрчлээтэж харласан арьстай, нүд нь шарлаж, шүд нь унасан харагдана. Буурал сор орж буй хар хөлс шингэсэн тослог шингэн даахь, мойнийж эвэршсэн хар гар нь ямрхан амьдрал туулсныг бэлхнээ гэрчилнэ. Улаан хүрэн дээл мөрөндөө эгэлдгэрлэсэн тэр хөгшин төрсөн цагаасаа хойш ганцын удаа ч зовоож үзээгүй мөртлөө сүүлийн хэдэн сар гэртээ тогтохыг болисон ганц амины охиндоо санаа зовон суугаа нь энэ.




-Хөгшин минь унт, гэх дуугаар эргэн харсан Гажидын нүдэнд гомдол цөхрөлийн бараан нулимс арайхийн торж байлаа.




-Яаж унтах вэ дээ, муу охин минь ирээгүй байхад. Уг нь нялхдаа ч өдрийн хугас зовоож үзэлгүй л хүн болсон юмсан. Тэгтэл сүүлийн үед нэг л жигтэй болоод байх юм.




-За болнодоо өдий хорин хэдэн настай залуу бүсгүй гадуур явалгүй яадаг юм. Чи зүгээр дандаа хэтрүүлж байдаг юм.




-Гэлээ гэхдээ охин минь ингэж явах хүүхэд биш л юмсан. Би эх хүний совингоор л мэдэж байна. Яав даа сэргийлэхэд мэдэгддэг юм билүү.




-Хцсс, чи битгий хөх инээд хүргээд байгаарай. Өдий хорин хэдтэй хүүхдийг оройтлоо гээд сэргийлэхэд очвол чи бид хоёр хүүхэд нохойн доог болох байлгүй. Битгий хэдэрлээд бай яввж унт гэснээр тэдний яриа өндөрлөв.




Гажид авгайн нойр орондоо орсон ч хулжсаар. Нэг л муу юм тохиолдсон юм шиг совин татаад амраасангүй. Хэзээ ороод ирэх бол гэж бодохоор гадаа гараад хүлээмээр. Яг ийм л үед сонсож дуулж байсан хамгийн муу бүхэн толгойд орж ирэх ажээ. Нөгөө л сүүлийн үед байнга гарах болсон алуурчин санаанд орно.ядаж байхад ноднин охиныгоо гар утас аваад өгөөч хэмээн гуйж байхад нь аваад өгөхгүй яавдаа хэмээн харамсана. Ганц хайртай, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн охин нь болохоор хармлана гэж туйлгүй. Заримдаа Отгонзулд энэ их хайр нь бухимдал төрүүлж бусдаас ичих сэтгэгдэл төрүүлэн, үеийнхнээс нь тусгаарлах мэт санагдах боловч ээж аавынхаа үгнээс зөрсөн удаа үгүй билээ.




Гажид авгайн сэтгэлд бодогдож буй зүйл нь сүүлийн үед Монголд төдийгүй дэлхийд ч дээгүүр бичигдэх цуврал аллага, дөч гаруй хүнийг алсан алуурчныг Монгол улсын тагнуулын алба, цагдаа, цэрэг хүчний байгууллага тэр ч бүүхэл олон улс интерполын шугамаар хайгаад ололгүй жил хагасын нүүрийг үзэж буй байдал л байлаа. Улс даяараа айдсын мананд автаж дараагийн хүн хэн байх бол гэсэн бодол эргэлдэж одоо Улаанбаатар хотын үдэш дуу шуутай байхыг нэгэнт больжээ. Ийм л үед алга болсон охиноо бодохоос Гажид авгай бүү хэл цаашаа хараад худал унтагч Дорлиг ч галзуурах дөхөж байлаа. Ийнхүү хэвтсээр атал гадаа үүрийн шаргал туяа нэгэнтэээ татсан байлаа.




6. Бүхний учир




Өгөөш үүргээ гүйцэтгэсээр л... Гэрт орсон хоёр буйдан дээр тухлан сууж залуу Отгоог амтат кофегоор дайлахаар бослоо. Гэр нь хүрэн улаан өнгийг цагаан өнгөтэй хослуулан тохижуулсан сууц байх бөгөөд гял цал болсон энэ гэрээс нэг л ялзарсан өмхий үнэр сулхан ханхлах авай.




Цаашаа харан кофе бэлдэж буй мэт харагдах залуу Отгоог цохихоор далайтал үүнийг л хүлээж суусан бүсгүй уралдан босч бултаад цохиход солгой гарын цохилт залуугийн эрүүн тус газар хүчтэй оров. Тэнцвэр алдсан тэрхэн мөчийг ашиглан залуу бүсгүй урьдаас бэлтгэсэн унтуулах тариаг яг тариж байх үед хойноос нь нэгэн хүнд юмаар буулгахыг л бүүр түүр ухаан балартан санана.




Нэг сэрэхэд Отгоо өнөөх залуутай зэрэгцэн шалан дээр хэвтэж байв. Тийм ээ, тэр алдаж. Ахмадыг туслахтай гэж сануулсаар атал тэр мартаж алдаа гаргажээ. Толгойгоо хөдөлгөн хажуу тийш харвал тэдний сууж байсан буйдан дээр нэгэн бүсгүй сууж байлаа. Өндөр зэгзгэр нуруутай, цагаан царай, жижгэвтэр боловч ухаалаг нүдтэй харцанд нь гуниг нэвт сүлэгдсэн бүсгүй..




Сэтгэл зүйч багшийнх нь хэлснээр алуурчны сүрдүүлгэнд автаж гарах гарцгүй болсон бүсгүй бололтой. Магадгүй алуурчин ч гэсэн түүнийг хайрладаг байж болох юм. Отгоогийн өөрийнх нь дүгнэлт ийм байсан тул багшийнхаа хэлснээр ярихаар шийдлээ. Отгоо:




-Чи хэн бэ?




-Би, ингэхэд чи хаана орж ирснээ мэдэж байгаамуу? Чи зурагтаар гардаг алуурчныд ирчихээд байна. Үхэл чинь чиний өмнө байна. Харин ч чи сэргэлэн болохоор ганц минут ч гэсэн илүү амьд байна. Гэхдээ тэрнийг цохисныхоо төлөө илүү тамлуулна даа.




-Чи тэрэнд яагаад үйлчилдэг юм?




-Би үйлчилдэггүй. Чи юу яриад байгаа хар мал вэ?




-Битгий худлаа алуурчны дүр эсгэх гэж ядаад бай. Чамайг сүрдүүлгэнд байдаг гэдгийг чинь би мэднэ.




-Хаха чи чинь хохирогч биш цагдаа юм байна шдээ




-Тийм. Чи зүгээр л надад бүх үнэнийг хэлээд ялгүй мултарч энэ бүх аймшгаас салж болно шдээ. Тэгэх үү?




-Худлаа цагдаа нар бүгд тэгж хэлдэг ч яг үнэндээ бүх зүйл дууссаны дараа шоронд хийх л болно




-Би цагдаа бишээв би зүгээр л оюутан. Гэхдээ би чамд амлаж чадна. Хэрэв би хэлсэндээ хүрэхгүй бол чи намайг яавал ч яагаарай




-Би итгэхгүй байна




-За яахав. Та нар бүх хэргийг 39 гэж бодож байгаа ч та нарын мэдэхгүй 6 хэрэг бий. Бас та нарын хэн нь ч “Өнчин хүү”-г жинхэнээсээ хэн гэдгийг мэдэхгүй. Тэр бол ...




7. Жинхэнэ түүх




1985 оны нэгэн хавар цас хайлж Алтайн өндөр оргилоос бусад нь цасан малгайгаа хэдийнэ тайлсан өглөө ханхар уулсын өвөр бэлд нутгийн баян Чулууны гэрт цовоо сэргэлэн хүүхдийн дуу тэнгэр баганадан часхийвээ. Айл гэр болоод удаагүй амраг хос Чулуун эхнэр Гэрэлцэцэг нар хүсэн хүлээсэн хүүтэй болов. Ийнхүү амьдралын бүхий л бартааг даван туулсаар арван жилийг ардаа орхижээ. Хэрэв тэр нэгэн гайт өдөр тохиолдоогүй байсан бол...




Цагаан сарын шинийн гуравны билэгт сайн өдөр. Баян Чулууных хүн хөл ихтэй сайхан шинэлэж байх үеээр нутаг даяар хүн бүү хэл нохой ч тоож шиншлэдэггүй сохор хар эмгэн орж ирэв. Гэрт орж ирэхэд нь л өмхий самхай ханхалж байдаг тэр эмгэнийг сайхан сэтгэлт Гэрэлтцэцэг бүсгүй хөөсөнгүй харин ч цай идээ барин энгийн зочны ёсоор хүндэтгэж байв. Их найрын үеээр нэг харахнээ эмгэн Чулууны ганц хүү Оргилыг төрөхөд зориулж хол нутгаас ихээхэн бэл бэнчин зарж хийсэн луун сийлбэртэй оюу хөөргийг хүүтэй нь булаацалдан сууж байв. Хүү хайртай хөөргөө өгөхгүй гэх үед эмгэн “энэ бол минийх байх ёстой эд. Хэрэв чи өгөхгүй бол олон ч хүний амины гарз болнодоо” хэмээн жаахан хүүхдийн ойлгох ч үгүй юмыг ярьж суув. Үүнийг харсан Гэрэлтцэцэг бүсгүүй миний хүү яадгийн бээ өгчих өгчих дараа нь дахиад хийлгээд авчих. Ядарсан хүнийг тэгдэггүй юм гэв. Гэвч Чулуун юу гэж энэ хөөргийг өгч байдаг юм. Энэ чинь мөнгөөр хэмжигддэг эд биш. Би яаж үүнийг хол нутгаас хамгийн сайн хүнийг олж хийлгүүллээ?гээд халгаасангүй. Эмгэн:




-За яахав. Та нар ингэж л бай. Удахгүй наадах чинь угаасаа над дээр ирнэ ингэх хэрэггүй л байсан юм даа. Чулуун чи болон чиний эхнэр энэ хаврыг мөн үзэх байхдаа хаха. Та нарын удам энэ хүүгэр тасрах болно. Хүү чинь ч үхлийн муугаар үхэж, үхсэн хойноо ч тамд тарчлах болно гэж хэлээд нулимсаар гарч одов. Шашны үзлийг эрс эсэргүүцдэг байсан үе, дээрээс нь Чулуун ч, Гэрэлтцэцэг ч хувьсгалч байсан тул тэрний ярихыг тоосонгүй үлджээ. Сар шинийн дараа урин цаг ирж дулаарах ёстой атал харин ч тэр нутгаар цас шуурч хүн мал тогтохгүй шамарга тавьж байв. Хэзээний л мал амьтандаа арчаатай Чулуун цасанд туугдсан малаа олж ирэхээр гарч яваад гурав хоносон боловч чимээ тасрав. Аргаа барсан Гэрэлтцэцэг араас нь яваад хоёулаа осгож үхсэн байхыг нь хэд хоногийн дараа олсон билээ.




Хэдий баян ч аравхан настай жаалхүү эцгийн их хөрөнгийг тогтоож чадалгүй нутгийн шуналтай гэсэн хүмүүс хувааж аваад дуусчээ. Ганц хар гэрт үлдсэн өнчин хүүг аавынх нь туслах малчин асан Балдан хамаг ажлаа хийлгүүлж зарцлаад оронд нь аяга хоол, унтах газар бэлдэх болсон билээ. Үүнд нь Оргил нэгээхэн ч муу санаж байгаагүй бөгөөд харин ч талархана гэж хязгааргүй. Угаас сайхан сэтгэлтэй тул Балданг дөрвөн жил зодож тарчилгаж байхад нь сайн санаж байлаа. Энэ гэрийн хамаг л муу хүнд хүчир ажлыг Оргил хийх боловч талархах нь байтугай зодох Балдан даанчиг хүгий үнэргүй. Эцгийнх нь хөрөнгөөр хөлөө олсон атал Чулууныгөөрийнхөө барлаг байсан мэт хий амлана.




Дөрөв ес тачигнасан өвлийн тэсгим хүйтэн өглөө хүчир ажлаасаа түр амсхийхээр илүү гэрт ороод байж байтал Балдан орж ирээд гаднаас аргйль түүж ир хэмээн зандрав. Гайхсан хүү яаж тэр? Энэ их хөр цаснаас би яаж олох юм бэ? гадаа цасан шуурга тавьж байна шдээ гэснийх нь төлөө нөмгөн дээлтэй, шуудайнд хийгээд гаднаас нь галын хайчаар балбаж байгаад өшиглөн гаргахдаа:




-Чи муу нохойн гөлөг. Үгүй ээ нохойн гөлөгнөөс ч дор амьтан, чамайг үхэхэд амийг чинь нэхэж гаслах нохой ч олдохгүй. Чиний тэр эцэг эх хоёрыг чинь нохойноос дор үхэхэд гуниглах нь байтугай инээгээгүй хүн ч байхгүй. Аргагүй л дээ тийм муу хүмүүс байсан юм чинь. Ямар сайндаа л тэр их юмнаасаа гөлгөндөө балга шээс ч үлдээгээгүй юм. Даанч чи муу зулбусга мэдэхгүй л дээ. Муу золбин банхар. Хаха




Гадаа шуудайнд мэдээгүй болтлоо өвдөж, хөлдөж байх үедээ үхнэ гэдгээ мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй дэмий л Балданд гомдохын дээдээр гомдож түүнээсээ илүүгээр үзэн ядаж байлаа. Тэр нарт хорвоод амьдрах тавилантай байжээ. Нэг сэрэхнээ модон байшинд хэвтэх бөгөөд хөл нь л огт хөдлөхгүй, толгой нь хагарах гэж байгаа юм шиг янгинаж байв. Тэрнийг нутгийн ойн анчин өвгөн аварчээ. Зуны дунд сар гартал Оргил өвөөгийнд амьдарсаар хөл дээрээ явж чадахаар болсон үедээ өөрөө зөрсөөр өвөөгөө орхин алс холын Улаанбаатар хотын зүг жолоогоо залваа...




8. Улаанбаатарт




Баатар жанжин Сүхийн хөшөө, Бахархалт эрдэмтэн Ренчиний өргөө, Богд эзний дурсгалт ордон, Бурхан багшийн алтан баримал..., Их хотыг зүсэн урсах Хатан Туул, Эр зоригийн гэрч Зайсан толгой, Энх тайвны гүүр, Эрх чөлөөний талбай... Энэ бол Улаанбаатар, нэр нь хүртэл шүлэг нээрэн Улаанбаатар сайхан хотоо...




Их хотын тэнгэр баганадсан барилгууд, эрэг холбосон гүүрнүүд, зайгүй холхих хүмүүс, завсаргүй мушгиралдах машинуудын дунд толгой эргэсэн хүү хэдэн байшингийн дунд байрлах элсэн талбайд орж суув. Юугаа ч мэдэхгүй хүү энэ байдлыг хараад хотод амьдарч чадна гэсэн итгэл нь алдарч нутаг буцах талаар л бодож байлаа. Гэнэт хажуугаас нь:




-Уучлаарай, та энийг өргөөд гэрт оруулаад өгөөч, би даадаггүй ээ гэх дуу гарав. Эргээд харахдаа Оргил хөшиж орхив.




Бариу хар майк, жижиг хар шаахай угласан туранхай, том нүдтэй, хамар дээрээ жижигхэн мэнгэтэй, хацар дээр нь жижигхээн хонхорхойтой өөрөөс нь жаахан эгч болов уу гэмээр охин инээмсэглэн зогсож байв. Оргил охины гуйсан ёсоор хайрцагтай юмнуудыг нь оруулж өгөөд цай хамт уух эрх олж авлаа. Цайны үеээр тэд хоорондоо их дотносхын зэрэгцээ охин Оргилын талаар, Оргил охины талаар илүү ихийг мэдсээр байлаа.




Охиныг Энх-Ундраа гэдэг бөгөөд 18 настай, эцэг эх нь гадаадад амьдардаг тул одоо энд ганцаараа сургуулиа төгсхөөр амьдарч байгаа ажээ.




Ярианы явцад тэд хоорондоо танилууд бөгөөд Оргил болон Ундраагийн эцэг эхүүд багын найзууд хийгээд тэднийг бага байхад Ундраа, түүний эцэг эх Оргилынд айлчлан ирж байсан тухай ч санацгаав. Оргилыг хэрхэн энд ирсэн түүхийг сонссоны дараа Ундраа түүнийг гэртээ байлгахыг зөвшөөрсөн нь Оргилын хувьд ч, Ундраагийн хувьд ч азтай тохиол байлаа.




Оргилыг сургуульд оруулах, Энх-Ундраа сургуулиа төгсөх энэ тэр ажил бас хоорондоо дотноссоор гурван жил харвасан сум шиг л өнгөрөв. Гурван жилийн дараа Ундраагийн 21 насны төрсөн өдрийг хамт тэмдэглэж байх үеэр Оргил түүнд гал улаан сарнай цэцгийн баглаа, бөгжний хамт жинхэнэ ёсоор хосууд болох саналыг тавилаа. Энэ саналын хариуд Ундраа юу ч хэлээгүй боловч түүний хариулт нь халуухан үнсэлт байсан юм. Энэ нэгэн өдрөөс хойш хосуудын аз жаргалтай амьдрал эхэлвээ.




9. “Өнчин хүү”-ийн үүсэл




Хэдэн ч жилийн дараа юм, 25 нас хэдийнэ хүрсэн Оргил хэн ч эргэн харахгүй байж чадамгүй царайлаг нэгэн болжээ. Нүд хөмсөг сайтай, ухаалаг, нуруулаг, амжилттай яваа залуу бизнесмэнд нүдтэй гэсэн охид, бүсгүйчүүд бүгд л харц шидлэвч залуу нэгийг нь ч оноон харж байсан удаагүй билээ. Оргилын хувьд ертөнц дээрх цорын ганц эмэгтэй нь Энх-Ундраа хэмээх бүсгүй билээ.




Хэтэрхий их аз жаргал гай зовлонгийн эх булаг гэдэг. Уг жам ёс хэзээ ч үл алдагдана.Тэр нэгэн жилийн Ундраагийн төрсөн өдөр, тэдний баярын ойгоор Оргил хайртдаа цэцэг, дарс тэргүүтнийг барьж амтат бялуу авахаар нэгэн бакери-г зорилоо. Хөөрч догдолсон залуу баярласаар мухлаг орох үед ойролцоо орших нэгэн газар хайрт бүсгүй нь хэн нэг үл таних эртэй хамт байхыг олж харлаа. Хамгаас хайрт бүсгүйгээ өөр хэн нэгнтэй хамт байгаад нь итгэж чадаагүй залуугийн нүдэнд нь нулимс дүүрч, сэтгэлд нь өтгөн хар манан суунаглах авай. Үнэнч сэтгэлд сэв суулгаж болдоггүй ажээ. Оргилын хувьд тэр бүхнийг харсан мөч амьдралынх нь бүхий л гэрэл гэгээ бөхөн унтрах мэт санагдан, хайрт бүсгүйдээ туйлын ихээр гомдож, түүнийхээ хэрээр үзэн ядалт үүссээр л...




Хайр үзэн ядалт хоёрын хооронд ганцхан алхам байдаг гэдэг. Хэдхэн хормын өмнөх хайр нь гомдол болж, гомдол нь үзэн ядалт болож, үзэн ядалт нь харгислал болон хувирах байжээ.




Амьдрал баян, бас хэрцгий, уурандаа шатаж явсан залуутай тэртээ олон жилийн өмнө ямар ч хүчгүй жаал байхад нь нохойноос дор хэмээн доромжилж, өвөө нь байгаагүй бол үхэх байсан хүүг зодож хөөж явуулсан Балдан таарахын чинээ хэн саналаа?




Балдан үнэхээр хөгширч доройтжээ. Залуугийн омголон хэзээ ч хөгшрөхгүй, үхэхгүй мэт аашилж асан тэр хүн одоо өөрийнх нь өмнө арчаагүйтэн зогсож байна. Оргил зүгээр л юуг ч бодолгүй машинаа түүний хажууд зогсоолоо.




-Балдан гуай, та энд юу хийж зогсож байгаа юм бэ?




-Уучлаарай хүүхээ, чи чинь хэнсэн билээ? Өвгөн ах нь зөнөөд байна уу нэг л таньдаггүй ээ




-Танихгүй байна уу? Та тэгвэл машинд суу. Тэгээд л танина.




-Өө ашгүйдээ төөрөөд байсын ах нь




Машин хаачихыг зөвхөн Оргил л мэднэ. Улаанбаатар хотын хойд зүгийг барин давхих машинд юугаа ч ойлгохоо болисон Балдан нүдээ томруулж сууна.




Хүн амьтан харагдахгүй харанхуй агуулахын гадаа ирээд л Балдан юу болох гэж байгааг гадарлаж эхлэв бололтой. Тэрээр оргилыг “чи хэн бэ?, яах гэж намайг энд авчраав?, гэх зэргээр асуувч Оргил юу ч хариулахгүй зөвхөн хүнгүй мухарлуу түүнийг чирнэ. Хүрэх ёстой газраа нэгэнт ирсэн болотой Оргил:




-За Балдан гуай та намайг одоо хэр нь танихгүй л байна уу? Таны хэлсэн үнэхээр үнэн болотой. Миний хойноос үнэхээр нохой ч тоож гаслахгүй бололтой. Өөрийн гараар алсан гэж бодож насаараа өөрийгөө буруутгаж суух ёстой хүн маань хүртэл санахгүй байгааг бодоход би үнэхээр хэнд ч хэрэггүй амьтан юмаа. Гэвч одоо би хүнд хэрэгтэй болсон. Харж байгаа биздээ?




-...




-Юм хэлж чадахгү нь уу? Аргагүй ээ. Би чамд сүнс шиг харгдаж байгаа биз. Нэгэнт үхсэн гэж бодож байсан болохоор. Чи намайг тэр үед ямар мэдрэмжийг мэдэрч байсан гэж бодож байна даа?




-....




-Мэдэхгүй юу? тэгвэл чи удахгүй мэдрэх болно за, хаха




Хөөрхий өвгөнийг хүчээр том гэгчийн шуудайнд чихээд, гаднаас нь зодож нүдэж гарлаа. Ундраад бас тэр үед гомдсон гомдлоо тайлагдтал зодсоны дараа нэг сэхээ ороод харвал шуудай нил улаан өнгөтэй болсон байх бөгөөд айсандаа халшран шуудайны амыг арайхийн нээвэл өвгөн хэдийнэ амьсгал хураасан байлаа.




Юу хийснээ ч ухаарах сөхөөгүй амьтан уйлан хайлан шоронд орохгүйн тулд түүний цогцсыг зүгээр л ноолуурын үйлдвэрийн агуулахад нуулаа.




Гараа хүний цусаар угаасан хүн өөрийн ухаангүй болдог ажээ. Оргил хотруу буцаж байх үедээ яагаад ч юм зүгээр л дуулмаар бас уйлмаар санагдана. Гэхдээ өөрийг нь тэгэж зовоосон хүнийг байхгүй гэж бодохоор тэрнийг үхэж байсан үеийг бодохоор нэг л жаргалтай. Энэ бүхнээс нэг л хачин амт амтагдана. Гэхдээ тэр амт нь амттай.




10. Жинхэнэ алуурчин




Хуучны танил дотно үнэр ханхалсан гэр нь нэг хоосон, аз жаргалаар цалгиж байсан ертөнц нэг л харанхуй. Хаалга онгойлгон гэртээ ороход Урьдын адил хайр халамж, нүүр дүүрэн инээмсэглэлээр угтав. Гэвч эн бүгд худал, өнгөцхөн жүжиг...




Хооллох үеээр юу ч үл дуугарах Оргилыг гайхсан Ундраа:




- Чи чинь яачихаа вэ? Юу болсийн? Яагаад уурласийн, ажил дээр нь ямар нэг зүйл болоо юу?эсвэл би буруу юм хэлээ юу?




- Буруу гэнээ, тиймээ буруу. Гэхдээ чи хэлээгүй хийсэн.




- Оргил оо, яачихаад байгаан юу яриад байгаан? Би яасан гэж?




- Мэдэхгүй байна уу? Чи намайг уурлуулсан бас гомдоосон. Битгий үл мэдэгчийн дүр эсгээд бай.




- Юу яацийн бэ? зүгээр хэлэлдээ. Би ойлгохгүйй байна.




- Өдрийн чинь залуу хэн юм?




- Тэр тэр чинь зүгээр...




- Чи юундаа түгдрээд байгаан?, шинэ хайр чинь юм биш үү?




- Уучлаарай Оргилоо би хэлэх гээд чадсангүй. Тийм ээ чиний зөв. Нэгэнт чи мэдсэн юм чинь хоёулаа салий тэгэх үү?




- Хаха чи юу яриад байгаан? Намайг үнэхээр уурлуулмаар байна уу?




- Гүй ээ зүгээр л энэ харьцааг ингээд цэглэцгээе




- Хэний дураар тэгэх гэж байгаан? Чи бол үүрд минийх




- Юугаа яриад тэнэгтээд байгаан? Би чамайг салий гэж байна. Чамайг хэн ч биш шалдан банди байхад чинь би л өдий зэрэгт хүргэсэн. Одоо хангалттай юм биш үү? зүгээр л баярлалаа, баяртай гээд сал за




- Өө за. Чи бүүр ингэдэг болсон уу? Чаддаг юм бол салаарай




- Тэгвэл би явлаа




- Хаалгаар гарч чадна гэж боджийнуу хаха




Энэ хэрүүлийн үеээр Ундраагийн утас дуугарав. Оргил “Би Балданг алсан. Тэгээд тэр надад таалагдсан. Одоо дахиад хэдэн ч хүн алсан би чадна. Хэрэв чи утсаараа түүнийг дуудахгүй бол би эхлээд тэр залууг, дараа нь эцэг эхийг чинь, тэгээд чамайг эцэст нь өөрийгөө алах болно” гэв.




Ундраа утсаа удаан дуудуулсны эцэст аваад Саруулыг дуудав.




Будаг нь унаж халцарсан хана, өмхий үнэртэй нэгэн газар Саруул ухаан оров. Тэрний бие нь халуун мөртлөө хүйт оргиж байх аж. Цээжнээс доодох хэсэг нь тэр чигээрээ мэдээгүй болсон мэт. Түүнийг хүнд төмөр сандалд хүлжээ. Бас хамаг бие нь шархиран өвдөх нь хэтэрхий зодуулсны ул мөр бололтой. Юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй хамгийн сүүлд Ундраагийн гэрлүү л орж байснаа бүүр түүрхэн санана.




- Сайн байна уу, Саруул аа




- Чи хэн бэ?




- Би Ундраагийн нөхөр. Оргил




- Юу? Ундраа нөхөргүй. Тэгээд ч чи надаар яах гэж байгаан?




- Чи яаж мэдээв? Ундрааг нөхөргүй гэдгийг нь




- Өөрөө надад хэлсэн. Энэ заваан газраасаа намайг явуул новш минь




- Хаха новш гэнээ? Би чамд сануулчихъя. Чи биш би энд эзэн нь.




- Зүгээр тавь хохь нь шүү. Чамайг алчихна шүү




- Юу гэнээ, хаха. Хэн нь хэнийгээ алахыг харцгаая л даа




- Ингэхэд Ундраа хаана байна? Чи тэрнийг яасийн?




- Үхсэн гэж бодоо юу? үгүй ээ. Би хайртай бүсгүйгээ алах тийм тэнэг биш. Тэгээд ч чамайг алах гэж байгаа энэ торгон агшныг эмэгтэй гол дүрийн баатар харахгүй өнгөрөөж болохгүй биздээ?




- Намайг зүгээр л тавьчих тэгэх үү? би дахиж Ундраатай уулзахгүй




- Би тавихгүй ээ. Чи намайг алчихвал яана. Хаха




- Үгүй ээ тэгэхгүй. Амлая




- Би яаж наадхад чинь итгэх билээ? Ундраа ороод ир!!!!!!!!!




Уйлсан болотой нүд нь нилээд хавдсан Ундраа үс нь сэгсийчихсэн айсан нүдээр Оргилруу харан зөөлхөн орж ирэв. Тэгээд:




- Уучлаарай, Саруул аа




- Юу гэсэн үг вэ? Ундраа чи минь яасан юм бэ? энд юу болоод байгаан? Энэ хэн юм?




- Хэн ч биш ээ. Бүгдэд би л буруутай. Намайг уучлаарай




За уянгын жүжгээ өндөрлөцгөөе залуусаа. Одоо хайрт Ромео үхэх цаг болллоо. Ундраа хэлснээр минь байхгүй бол яахыг чи мэдэж байгаа. Би чамд хайртай. Тиймээс чи аюулгүй. Гэхдээ бусад нь тийм биш. Энэ дэлхий дээр чамайг л би яах ч үгүй. Ундраа чи хайртай хүнээ алдах ямар байдгийг мэдэх үү? чи мэдэхгүй. Одоо харин мэддэг болно. Төмөр вандан дээр байх том балиусыг бариад Саруулруу дөхөн очих Оргилын нүд эрүүл бус харагдана. Шалан дээр эхний хэдэн дусал цус урсах үед Саруул аймшигтайгаар орилсоор л....




Яасан урт новш вэ? Хүн зүв зүгээр багтдаг том шуудайн дотор багтахгүй юм. Алив хайраа цаанаасаа иртэйхэн шиг балиус аваад ирдээ. Хуваагаад хийхээс, үхсэн ч хүртэл хүнд гай болж дуусахгүй юмаа хэмээн хараал тавих залуу зүгээр л идэшний малаа янзлах гэж байгаа мэт аашилна. Гар нүүр хувцас нь тэр чигээрээ улаанаар будагдсан түүний нүд нь аймшигтай тод гялалзах ажээ.




Цогцсыг танихын аргагүй болжээ. Ганц ч хуруугүй, хоёр чихгүй, цээжин биеийг нь юу ч үгүй сийчжээ. Ундраа түүнийг хутга авчир гэхэд нь өөрийг нь л алах гэж байна гэж бодсон тул айсан ч ингэж явахаас үхсэн нь дээр гэдэг бодолдоо дийлдэж хурдхан аваачиж өгөв. Гэвч энэ Ундрааг алахад биш өөр зүйлд зориулагдсан байлаа. Хутгыг аваад эгээтэй л хонь мал адил хэсэгчлэн мөчилж хэсэг хэсгээр нь нямбайлан тавьж шуудайлж байв. Эрүүл хүнээс гарамгүй энэ харгислалыг өөрийн нүдээр харсан бүсгүйн ухаан балартжээ.




Бүсгүй Оргилын машинд ухаан орлоо. Тэд хоёр хүний цогцсыг нуусан агуулахаасаа холдон хотын төв дэхь сууцруугаа явж байлаа.




Оргил багын л шүлэг уран зохиол оролддог бас түүндээ чамгүй авьяастай хүүхэд байв. Гэртээ харьсныхаа дараа өдрийн тэмдэглэл дээрээ өөрийн алсан хоёр хүний талаар маш дэлгэрэнгүй бичиж түүнийгээ төсөөлөн бодож уншсаар амтанд нь орсоор, гэвч нэг их хугацаа шаардагдсангүй түүний тэмдэглэлээсээ авдаг таашаал бага багаар арилж дахин тэр мэдрэмжийг мэдрэхийг хүсэн түүнийг зовоосоор байлаацоо амьдардаг .




Юу ч хийж чадахгүй болсон мэт санагдана. Оргил зүгээр л дахин хийхийг хүслээ. Тэгээд тэр хэн ч хамаагүй тааралдсан хүнээ алах нь аюултай гэж үзсэн тул тэдний гэрийн ойролцоо амьдардаг ганц бие нэг их анхаарах бас хэн ч хойноос нь ирэхээргүй зүдүүхэн амьдралтай эмэгтэйг сонголоо. Эмэгтэйг зүс танидаг тул тэднийд ороход тийм ч хэцүү байсангүй. Ямар нэг шалтгаан гаргаад орж юм асуух нэрээр бага зэрэг саатав. Бяцхан яриа дэлгэж суухад дажгүй царайлаг боломжийн залууд бүсгүй хөл алдаж байгаа нь илт мэдэгдэж байлаа. Оргил ч найз бүсгүйтэйгээ муудсан тул хамт байх хань хэрэгтэй байна гэсээр нөгөө агуулахруугаа хамт явахаар болов. Гэвч бүсгүй тэрнийг нь ямар нэгэн сайхан газар л хэмээн төсөөлнө. Тэд машинд суун хэсэг давхисны эцэст ноолуурын үйлдвэрийн өмхийрч өгөршсөн хуучин агуулахад ирцгээлээ. Бүсгүй мөн л юу болоод байгааг сая л ухаарах шиг. Гэвч бүх зүйл орйтсон байсан юм.




Ингээд хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хөхөө огтлуулж аймшигтайгаар тамлуулж мөчлүүлсэн эмгэтэйн цогцос олдсон юм.




Яг энэ цаг үеээс л 10-14 хоног тутам хэргүүд цуварсаар жилийн нүүрийг үзэхэд энэ олон хүмүүс үхсэн байсан юм. Би ч энэ бүхэнд бүгдэд нь хамаатай. Тиймээс надад өршөөл ч гэж үгүй биздээ. Нэг зүйлийг нэмэж хэлэхэд Оргил бүх аллагаа бичиж өөрийн тэмдэглэл хөтөлдөг. Бас зургийг нь аваад хадгалдаг. Миний та нарт тусалж чадах ганц л зүйл бол тэр тэмдэглэл” гэж Ундраа ярив.




Оргилын ээлжит нэгэн хохирогч нь хөдөөний нэг охин байв. Хоёр салаа бүдүүн тас хар гэзэгтэй, ногоондуу туяатай онигор нүд, бага зэрэг улаан ягаан хацартай тэр охины онцлох юм нь уруул дээрх том хар мэнгэ нь. Тэрний нүдрүү харсан хүн өөрийн эрхгүй эвгүйцмээр харагдана. Нүд нь хүнийг цоо ширтэх мэт тэр охин Оргилын эцэг эхийн тавилангаар тоглосон удган эмгэний ач охин байлаа. Эмгэн үхэхийнхээ өмнө ач охиндоо нэгэн ногоон хөөрөг өгч, хөөрөгний эзнийг заавал олоод хөөргийг эзэнд нь заавал олоод буцааж өгөөрэй хэмээн захисан юм. Эзэнд нь их нүгэл хийсэн болохоор түүний заяаг тэгшитгэх эмээгийнхээ захиасаар явсан охиныг Оргил хэрцгийгээр тамлан алахын өмнө Охин:




-Чи их л буруу юм хийлээдээ. Уг нь чи намайг алаагүй бол бүх гэм чинь цайрах байсан. Одоо чи эмээгийн хэлснээр үхлийн муугаар үхнэ. Гэхдээ тун удахгүй. Чи ирэх намрыг үзэхгүй хэмээн тавлангуй инээмсэглэн хүйтэн харцаар нүдээ дүүргэн амьсгал хураасан билээ. Монголчууд эртнээс үхсэн хүний харц, амьсгалд таарсан хүний сүнсийг аваад явдаг гэж ярьдаг тэр ч оргүй биш бололтой.




Үүнийг ч тоосон шинжгүй Оргил хөөргийг хармаалан хөгжилтэй дуу аялаад шуудайнд цогцсыг чихсэн билээ.








11. 46 дахь хохирогч




Бүх зүйлийг ярихад хэтэрхий их хугацаа орж байлаа. Оргилд тарисан цагийн тарианы үйлчилгээ ч дуусч байлаа. Тиймээс тэд яаравчлан арын албаныхныг дуудахаар байшингаас гарав. Гадаах нэгэн саравчинд Оргилын тэмдэглэл байгаа болохоор Ундраа, Отгоо хоёр саравчнаас дэвтрийг аваад хашаанаас гарах ёстой. Тэд байшингаас гарч саравчинд очоод тэмдэглэлийг хайсан




Отгоо алуурчныг унагаасан боловч Ундраа нэгэнт амьсгал хураасан тул юу ч хийж чадах билээ. “Өнчин хүү”-г үйлдэл дээр нь барисан атал тэр энэ миний хэрэг биш, би сая санаандгүй хайртай бүсгүйгээ алсан хэмээн мэлзэж байв.




“Өнчин хүү” буюу Оргилын хэрэг нийт 2 сар гаруй хугацаанд шалганд байсан бөгөөд энэ бүх хугацаанд түүнийг харгалзаж байсан харгалзагч нар хүртэл түүнд татагдан, шоронд гавгүй, гадаа наранд салхилуулахдаа ч гав зүүдэггүй, шоронгийн хамгийн сайн хоолыг өгөөд зогсохгүй өөрсдөө ч идэх юм өгдөг байжээ. Мөн тэрээр шоронд байх хугацаандаа тэнд түр саатуулагдаж байсан хүмүүс, сэжигтнүүдийн өргөдөл гэх зэрэг материалыг бичиж өгч ялаас мулталдаг байсан ч гэх яриа бий. Хүмүүсийн хайрыг, харцыг, хүндлэлийг гайхалтай татаж чаддаг тэрнийг тийм аюултай гэмт хэрэгтэн гэдэгт үнэхээр эргэлзмээр зарим үед андуурал юм шиг санагддаг байлаа. Тэрээр ийм л хэнд ч гэмт хэрэгтэн гэж сэжиглэгдэмгүй амьдарсаар байсан тул урт хугацааны туршид цагдаагийнхны хяналтын хажуугаар зүгээр өнгөрч чаддаг байсан бизээ.




12. Төгсгөл




2011 оны 8 сарын 21-нд ардчилсан Монгол улсад анх удаа олон хүний амийг онц ноцтойгоор хөнөөсөн цуврал алуурчныг олон нийтийн өмнө цаазлан хороох тухай ерөнхийлөгчийн тусгай зарлиг гарсан билээ. Цаазыг гүйцэтгэх өдөр үр хүүхэд, хайртай хүн, гэр бүлийн эрхэм хүнээ алдсан иргэд болон жилийн турш айдсаар хүлэгдсэн монголын ард түмэн бүгд цугларчээ. Цусанд будагдсан хайртай хүнээ харахдаа амссан гашуун бүх нулимсаа барьж дийлээгүй чадаагүй бид хараал идсэн алуурчныг хүлээн зогссон юм.




Өнчин хүү тэр тэр хаана байна? газрын гаваар орсон юм шиг хэдхэн минутын өмнө торны цаана байсан алуурчин хоёр харгалзагчийн хамт алга болчихож.




Дахиад л түгшүүр дахиад л айдас, урьдынхаас илүү заналхийлэл тосож буй мэт мэдрэмж...




Цаазын тавцанаас алга болсон гэмт хэрэгтнийг олох хүртэл гэртээ байхаас ч эвгүйцмээр. Одоо яах бол?




2011 оны 8 сарын 24-ний өдөр. Нийслэлийн Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрээс нэг шуудайнд хийсэн хоёр цогцос... Хачирхалтай нь тэдний дүрэмт хувцасны мөрдөсийг цусаар будсан боловч тэдний дөрвөн мөч нь дутуу олдоогүй билээ!




Монголын ард түмэн хэдий болтол ингэж амьдрах юм бол, одоо Өнчин хүүг бага ч болов мэддэг магадгүй нөлөөлдөг хүн ч үгүй болсон.....









Үргэлжлэл бий....






1 comment: