Total Pageviews

Wednesday, January 9, 2008

Мэргэнд буусан чоно


Мэргэнд буусан чоно

Төлөгч:
-Шаньюй минь есөн зоосны хөлд чоно буулаа гэжбаяртайгаар дуу алдан
-Чоно чонодоо бүр цагаан чоно гэж дэлгэсэн алгаа нүдэнд нь ойртуулахад Түмэн Шаньюй
-Тийм байна. Энээс илүү яаж буухав гээд таатааяа инээмсэглэв. Төлөгчийг гар гэж дохиод жуумалзсхийн бодол боллоо. Тогтсон од шиг тором нүдэн хатныхаа төрөх гэж шаналж байхдаа гуйсан хүслийг биелүүлэх боломж олсондоо олзуурхаж суув. “Би үхэх нь, би үхэж магад” гэж уруулаа чичрүүлэн, нулимс торолзуулахдаа “Хэрэв надаас хүү төрж гэмээнэ ширээгээ залгамжлуулна гэж амлаач” гэхэд нь “амлая ганц чи минь битгий үхээрэй. Чамайгаа үгүй бо би амьдаара хатна” гэчихэж билээ. Хатнаас хүү төрж, харин талийгаач хатнаас төрсөн ахмад хүүгээ яахин далд оруулах аргаа олж цөхөн хэдэн жил тарчилж билээ. Тэгээд эртний хонзонт Юэчжийнхэн нэг хүүгээ барьцаанд өгөхийг шаардсаныг  далимдуулан том хүүгээ явуулахаар шийдэж, ингэвэл овог аймаг орон гэр, удам угсаанд нь хэр өлзийтэй байхыг зоос татуулж үзсэн нь энэ бөлгөө.
Түмэн Шаньюй том хүү Модуниа дуудаж, дэргэдээ суулгаад, их л нухацтайгаар:
-Юэчжий ван хүүгэ барьцаалахыг удаа дараа шаардсаныг чи эс мэдэх. Өмсөх зүүхийг тэднээс царайчлах учир та хоёрын нэгнийг барьцаалхаас өөр мэх алга. Дүү чинь томоогүй балчир байна. Харин чи гурван үгний цаадахыг мэдэхийн дайтай эрийн цээнд хүрлээ. Нутаг ус, элгэн саднаа бодож, хүний газар явах болждээ. Би чамайг нүдэнд орсон үртэс хог, хумсанд шигдсэн өргөс мод шиг бодоогүй шүү. Чи бол алаг зүрхнээс минь амь шиг зүүгдсэн үр минь. Хүний нутагт “ сууна гэж шороо атгаж, суниана гэж чулуу шидэж яваарай” гээд духан дээр нь  үнэрлэжээ.
Моадунь үдэгсдийг тойруулан харахад түүнийг өрөвдөж хайрласан өөриймсөг царайтай хүн ганц ч байсангүй. Харин арваад настай дүүгийнх нь толгойг илбэн зогсож буй хойт эхийнхээ цатгалан харц, завьжинд нь нуугдсан албин инээмсэглэлтэй тулгарахад ганц хүүгээ гэж амиа дэвсэж явсаар хэдэн жилийн өмнө жилийж олсон ээжийнх нь зовингуй зөөлөн төрх дүр сэтгэлд нь бууваа. “Ээж минь байсан бол” гэж цөхрөнгүй шивнэн хоолойдоо зангирсан бөөн хар нулимсыг төвөнхөө гүрэлзүүлэн залгиад, мориндоо мордон, хүний нутгийн зүг эргэж харалгүй давхин одов оо.
Хатан хүүгээ хөтлөн гэрт ороод хацры нь өхөөрдөн үнсэж:
-Миний бяцхан үр. Аавынхаа ширээг залгана гэж тэсгэлгүй дуу алдан хэлж, баяртайгаар санаа алдахад хацар нь жаргалтайяа гэрэлтэв.
Хэдхэн сарын дараа Түмэн Шаньюй Юэчжий аймгийг довтлов. Юэчжийн ван барьцаан дахь хүүг чинь тасчин ална гэж хэдэн удаа хэлүүлсэн боловч эс тоон, нутгийнх нь талыг эзлэж, олон иргэдийг алан хядав. Гэтэл шуугитал бороо асгарсан тас хар шөнө залуу хатантайгаа амгалан нойрсох Шаньюйг цочоон сэрээж, хэн нэг морьтон пижигнүүлэн давхиж ирлээ. Түрмэл цээжтэй, даага шиг том догшин нохой нь давхих нь бүү хэл, боргох ч үгүйг бодоход өөрийн хүн бололтой. Тэр хүн гэрий нь үүдийг сөхөж орж ирээд, гартаа таарсан тагш авч, зүүн хатавчин дахь хөхүүртэй айрагнаас хутан, сагаж цутгалан хүд хүд залгихад  Шаньюй ханан дахь илдээ шүүрэн авч,
-Хэн бэ гэж хашгирав. Харанхуйд амьсгаадан тэвдэгч өнөө хүн тагштай айргаа алдах чимээ гарч:
-Тэд намайг хэдэн хэсэг тасчмн алах гэлээ. Би арай ядан амь зулбан орж ирэв. Эцэг минь хэрхэхээ өөрөө мэдсүгэй гээд  өинө нь сөхрөн унахад Шаньюй золионд өгсөн хүүгээ таньж гэрэл гаргав. Хамаг хувцас хунар нь усан шалхнаг болтлоо норж, нүд нь маналзан, эрүү амаа тачигнуулан чичрэх хүүгийнхээ ус урсах нүүр өөд шалгах мэт лавлан хараад:
-Оргоод гэнээ, Үнэн үү? гэж ширүүн дуугаар асуув. Хүү нь:
-Яагаад худал гэж хэмээн гайхаж, гомдсон өнгөөр цухалдан асуухал Шаньюй тоомжиргүй хүйтнээр:
-Үнэн бол буцаад явв Юэчжий вангийн толгойг авчир. Май, гээд илдээ шидэж өгөв. Алмайрсан нүд догширсон харцаар солигдож, дүрэлзэх мэт эцгийнхээ өөдөөс цоо ширтэв. Эцэг энэ нүднээс дальдрасхийсэн ч зориуд хэнэггүй царай гарган, хээвнэг хэвтээд өглөө. Хатан нойрмоглон сэрсэн ч Моадуний ирснийг мэдмэгц хамаг судсаар нь айдас арзагнан гүйж, ар нуруу руу нь хүйт оргиж, Шаньюйгийн цээжинд туулай шиг хярлаа. Хүү хөмхийгөө цусыг нь нөжиртөл зуугаад, судас нь гүрэлзсэн хуруунуудаа чинэртэл илдээ атгаж, ухасхийн гарав.
Түмэн Шаньюй өстнөө дарсны их найр хийж, олз омгоо хувааж байлаа. Юэчжий вангийн гавлын ясаар хийсэн аягандаа архи дүүргэн тамшаалж улаан зээрд болтлоо согтсон тэр:
-Хохь нь. Хүүгээ барьж өгчихөөд байхад алдчихаад, гавлаара тагш хийлгэсэн Юэчжий вангийн хохьтүмэн Шаньюгийн удмын судсаар цус биш гал урсдаг гэдгийг олон аймаг мэдэж, мөрт минь мөргөж, сүүдэрт минь сөгдөж яваг хэмээгээд хүүгийнхээ мөрөөр тэвэрч,
-Миний хүү аавдаа гомдоогүй биздээ. Илдийг эхлээд галд ширгээж, дараа нь усанд хөргөж, хат суулгадаг шүү дээ гэж аргадангуй дуугарав. Тэгснээ маасайтал инээж:
-Чи миний мэргэнд буусан чоно. Алив наашаа хар гээд өөдөөс нь хөлчүүрч суларсан нүдээр удаан ширтсэнээ,
-Нүдий нь яг чоно. Яг даа гээд ха ха инээв. Маодунь ямархан нэгийг сэхээрэн эцгийнхээ өөдөөс сэрвэсхийн харснаа овтойгоор жуумасхийв.
Түүнээс хойш эцэгтээ нэг их ойртож сүйд болдоггүй ч үнэнч зүтгэж байлаа. Алс хоын аян дайнд явах гэж байгаа мэт байлдааны сургууль хийж, цэргүүдээ цэгцлэн дуут сумаар харваж, эрчүүдийнхээ хийморь жавхааг сэргээн буй нь хэний ч бахархлыг төрүүлэм ажээ . Тэр нэгэн өдөр цэргүүдээ сайн мориныхоо зүг харвахыг тушааж, дуут сумаа таьтал зарим нь харваж зарим нь харвасангүй. Харваагүйнх нь толгойг таслав. Дараа нь хайртай гэргийгээ харвахад зарим нь харваж, зарим нь эс харвав. Тэр мөн л эс харвасны толгойг хяргав. Хожим эцэг Шаньюгийн сайн морийг харвав. Энэ удаад дуут сумтай зэрэгцэн бүх сум тусав. Хүүгийнхээ эл явдыг мэдэж байсан ч Шаньюй төдийлөн тоосонгүй. Үйлийн үргүй төрсөн үр бөгөөд барьцаанд өгч жудаггүй хатуу сэтгэл гаргасан ч эргээд ирэхэд нь өршөөл үзүүлж Юэчжийг хамтран даралцсанд түмтийн ларга болгосон. Эцэгтээ үнэнчдээ л эргэж ирснээс эл зайлах. Тэрнээс биш хар буруу санасан бол эцгийнхээ толгойг Юэчжий ванд аваачаад өгчихье гэхнээ ч тэр зэргийн зүрх зориг, хорсол занал байлтай л. Яана гэхэв. Хоёр хүүгийн хэн чадалтай нь эцгийн ширээг залгаг. Эрэг шиг эмтэрч, хад шиг хагарч явж эмхлүүлсэн улсыг хэн цөстэй нь толгойлж явах ёс гэж бодоод хатныхаа улигласан хүслийг тас цохиж дуугий нь хорьжээ.
Ариун дагшин байгаль үүрэглэн дуниартаж, модны навчис хонгортсон намрын өдөр Түмэн Шаньюй ахмад хүүгийнхээ эр чадал, эд хавыг нүдээр үзье хэмээн шийдэж анд дагуулан гарчээ. Шаньюй дүүхэлзтэл алхах морины явдал дунд хүүгийнхээ наршиж хүрэнтсэн бүдүүн хүзүү хоохгор шилийг араас нь харж шөрмөслөг гарынх нь булчин багтаж ядсан эрч хүчээр зангирч байхыг үзээд аргагуй л бахархаж явлаа. Хөх үдээр шиг идэр эрчүүдийн дунд хүүтэйгээ зэрэгцэн эн чацуу эрс мэт энэ тэрийг хүүрнэн нутаг ус, удам судрынхаа тухай нуугдмал сонин сайхныг тодрууан ярьж явахад тэрнээс илүү жаргал үгүй мэт санагдана. Тэгтэл  ч зүүн уулын сугаас азарган чоно гэнэт сунан зугатах нь тэр ээ. Түүнийг харсан эрчүүд уухайлан хойноос нь хөөв. Чих дөжрөм уухайнд нь зүрх нь хөөрсөн морьд чонын хойноос ам булаалдан давхихад ардаа ойртох олон морьдын туурайн чимээнд зүрх нь хагаран алдаж сүүлээ хавчсан цас шиг цагаан чоно ногоон талаар тэнхээ мэдэн сунаж байлаа.
Хүү дуут сумаа олон эрчүүд, Шаньюй ч харвав. Тэд олз омог ихтэй баян тарган энэ өдрийг үдэж үдэш буцахын хэр Түмэн Шаньюй мориноосоо бууж булгын хүйтэн уснаас залгиллаа.
Гэтэл араас нь догдолж чичирхийлсний зэрэгцээ өшөө хорсол хосолсон өнгөөр:
-Ааваа гэх дуун гарахад Түмэнд битүүлэг түгшүүр төрж алгуур эргэн айдас мэлтийх нүдээр харлаа. Хүү нь:
-Би таны мэргэнд буусан чоно буюу гээд сумаа тавихад хүүгийнх нь дуут сумтай уралдан исгэрэх олон сум Шаньюйн цээжинд шивээлэв. Шаньюй гэдэргээ тэнгэрт ширтэн алдалж уналаа. Нүдэнд нь сэмжин цагаан үүлний цаанаас чонын шөрмөсөөр хүйг нь боосон улаан нялзрай Маодунь часхийтэл чарлан сарвалзаж асан нь үзэгдэж мэргэнд буусан чоно буюу чоно буюу гэх дуу нь хадны цуурай мэт давтагдан давтагдсаар бүдгэрвээ.

8 comments:

  1. estoi goy uguulleg baina nzda bayarlalaa ingeed nom unshdag gdg n medegded bdiim

    ReplyDelete
  2. ene chin neg domog bizdee sonssim bn
    gexde yg ingej todorhoi bol unshij bgagui tnx masako

    ReplyDelete
  3. nda yriad ogson oguulleg chin bn shde

    ReplyDelete
  4. ohh oor neg goy oguulleg bdii shd terii n bicheerei

    ReplyDelete
  5. haha ymar t1 aaw be ter odoo

    ReplyDelete
  6. hey ene chin Xunnu-n xaan tgh uu

    ReplyDelete