Нэгдүгээр бүлэг.
Шөнийн 2 цаг хэтрээд 30 минут өнгөрч байлаа. Гудамжинд хааяахан нэг машин сүнгэнэн өнгөрөх нь халтуур хийхээр хөдөлсөн ганц нэг жолооч нар болох нь тодорхой. Гадаа идэр есийн хүйтэн тачигнан амьтай голтой хэн ч үл үзэгдэнэ. Энэ гудамжинд ганц амьтай зүйл нь хаахар зэхэж буй уушын газрийн хаалганаас савсах уур хийгээд өнчин ганц гэрлийн шон л байх аж.
Энэхүү нам гүмийг эвдэн
залуусын шуугиантай инээд гэнэт сонсогдсон нь уушын газрын сүүлчийн
зочид халамцуухан гарч байгаа нь тэр аж. Өнөөдөр Хурц 29 нас хүрч
байгаагын баярыг оюутан ахуйн хэдэн найзтайгаа тэмдэглээд гарч байгаа нь
энэ байлаа. Хурц дуугүй талдаа нэгэн боловч ам нь халаад ирэхээрээ бас
нэлээдгүй яриа хөөрөөтэй ойворгон эр. Одоо ч тэрээр бас хирдээ халчихсан
нэгэн найзыгаа дооглон үгээр идэж явах аж.
- Чамайг багад чинь торой гэж дууддаг байсан байх тэ. Шантайчихаад харж байгаа нь яг гахай шиг хэмээн өгүүлээд дуу хадан инээх нь бусдынхаа дургүйг дор дор нь хүргэх аж.
- Хурдан такси бариад харь мэдэв үү. Одоо үг хэл чинь хэтэрч байна шүү хэмээн нутагтаа аймгийн заан цолтой бие томтойхон нэг найзийгаа хэлэхэд Хурц муухай харсан боловч юу ч хэлж чадсангүй, гараа хий савчин зогсож байлаа.
Удаж төдөлгүй нэгэн хуучирсан аксэнт ирж Найзууд нь Хурцыг бушуухан суулгаад цааш одлоо.
Машины урдах толиндоо үе үе өөрийг нь ажиглан харах залуу хүүг хараад Хурцын уур нь улам шатаад явчихлаа. Гэсэн хэдий ч үг дуугарах ч тэнхэлгүй ядарснаа, бас толгойд нь гарсан юм нь нөлөөлснийхүү толгой нь манаран нойр нь хүрч явлаа.
- Хаана очих билээ? Гэсэн жолооч хүүгийн дуунд Хурц зүүрмэглэн явснаа цочин сэрээд,, аа наад замаараа хоошоо эргээд цэнхэр байрны харалдаа зогсчих хэмээн бувтнаад нүдээ анин бодлогошрон суув.
Хурц хэдийгээр нас биенд хүрсэн, дээд сургуулийг бас ч гайгүй дүнтэй төгссөн боловч одоог хүртэл олигтойхон ажил хийсэн нь үгүй билээ. Ямар сайндаа нас дээр болсон ээж нь өөрийг нь сүүлийн үед хажиглан гэрт амар суулгахаа болисон нь түүнийг өөрийн эрхгүй ажил хайн явахад хүргэнэ. Гэвч дотор хүн нь сайн төлөвшөөгүйгээс үү, угаасаа ээж аав нь ганц юм гэсээр байгаад хиртэй юманд хүргэлгүй өсгөснийх үү хэр баргийн ажил таалагдахаа байсаар өнөөг хүртэл ажилгүй яваагийнх. Хурц өөрөө их сонин зантайг найзууд нь ч бас ажигласан байлаа. Тэрээр дуу шуу муутай уруу доройхон чөрийсөн цагаан хүү анх их сургуульд орж ирснийг найзууд нь сайн санана. Анхандаа хэнтэй ч юу ч дугардаггүй байснаа аажим аажмаар танилцан дотно нөхөрлөх болсон. Охин, хүүхэн эс сонирхоно. Ганц сонирхдог зүйл нь зураг байсан ч өөрөө бас төдийлөн сайн зураач биш. Түүний сонирхдог зургуудыг хараад найз нар юу ч хэлэлгүй гайхан өөд өөдөөсөө харан толгой сэгсэрдэг байсан ч Хурц харин өөдөөс нь хамгийн аз жаргалтай хүний инээдээр чанга инээн зурагнуудаа дахин дахин тайлбарлан суух. Магадгүй энэ хорвоогийн хамгийн муу муухай гэмээр зурагнуудыг цуглуулан тэдэнтэйгээ ганцаар ярилцан суух нь түүний хувьд жаргал гэлтэй. Нэг удаа тасарсан толгойтой хүүхдийнхээ махыг зулгаан идэж буй хөгшин хүний зургийг анги дээр авчраад бүтэн 6 цагийн турш хэнтэй ч ярилгүй зөвхөн жаахан хүүхэд дөнгөж мөхөөлдөс аваад хэрхэн шүлсээ залгин хардаг шиг нүдээр хараад сууж байхыг нь харсан ч хэн ч юу ч хэлж чадаагүй юм.
Одоо хаачих вэ.. гэсэн дуу Хурцын бодлыг үргээхэд гайхан машины цонхоор харахад байрных нь бараг хажууханд ирээд зогссон байлаа. Мөнгөө төлчихөөд байрныхаа зүг алхахад хав харанхуй түүнийг нөмрөн авлаа. Гайхалтай нь сар ч энэ шөнө даараад ичээндээ орсон мэт хүйтэн хийгээд тас харанхуй байх нь нуруу хүйт оргиулам..
Өнөөх хүү машинаа жолоодон энэхүү бараан газраас хурдан явах минь гэсэн мэт хаазлан алга болоход энэ газар хадгалан үлдсэн сүүлийн гэрэл гэгээ алга болчих мэт Хурцад санагдлаа. Төөрсөөр төрөлдөө гэгчээр төрсөн орон гэр нь гэсэн тулдаа Хурц орцныхоо үүдэн дээр төвөггүйхэн хүрчихлээ. 8 давхарлуу энэ харанхуйд өгсөнө хэмээн бодохоос түүний тамир барагдан хөл нь нугаравч ба гадаа энэ маягаараа зогсоод байвал хайруулан шуурах хүйтэн жаварт хуруу чихээ хөлдөөх нь тодорхой байв.
Хурц орцны нүсэр хүнд төмөр хаалгыг хяхтнуулан онгойлголоо. Бас л харанхуй... Энэ орцны чинь гэрэл гэгээ нь яачихаа вэ хэмээн амандаа үглээд хармаанаасаа гар утсаа гаргаж ирэн орчноо гийгүүлэв. Утасны бүдэг боловч гэрэлд үүдэн хэсэг дөнгөн данган гэрэлтэх аж. Хэдийгээр согтуу байгаа хэдий ч түүнийг энэ удаад шал өөр орцонд ороод ирэх мэт түүнд санагдлаа. Үүдэн хэсгийн шат хэсэг газраа эмтэрсэн байдалтай бас гайхалтай нь нэг давхарын үүдэнд байдаг жижүүрийн өрөө алга болчихсон байв.
- Хараал идэг, би чинь ингэтлээ айхтар согтоогүйсэн хэмээн үглэсээр гадагш гараад орцны үүдэн дээр бичгийг нүдээ онийлгон удаанаар харлаа.
1-орц,1-36 хэмээсэн бичгийг тэрээр удаанаар харж зогссоор байлаа. Магадгүй байр андуурсан болов уу гэж бодсон ч хажууханд нь харагдах том улаан бичиг яах аргагүй 34А хэмээн дурайх аж.
Архи луух хэрэггүй байсан юм, ингэтлээ согтох гэж хэмээн амандаа бувтнаад хурц буцаад дотогш оров. Түний ард орцны хүнд хаалга тарнярхийн хүчтэй хаагдахад энэ хаалгыг хэзээ ч дахиж онгойлгохгүйгээ тэр үед Хурц мэдсэн бол тэр чигтээ гараад зугтах байсан биз. Гарт байгаа утасныхаа гэрэлд урдах шатаа харан өгсөх Хурц бугуйн цаг руугаа гэрлээ ойртуулан харахад шөнийн 3:30 минут болж байлаа. 9 давхар барилгын нүүгэлтсэн харанхуй шатууд магадгүй хэн нэгнийг ирэхийг удаан хугацаагар хүлээсэн хэн нэгний аймшигт оромж мэт. Архи толгойд нь гарч улам л манаран дүйнгэтсэн Хурц өмнө нь хэзээ ч хараагүй тэрхүү байшин, тэрхүү орц, тэрхүү давхар өөрийнх нь гэр биш гэдгийг ялгаж мэдсэнгүй.....
2-р хэсэг.
Дээш өгссөөр л,, өгссөөр л.. хав харанхуйд осолтгүй урдах шатаа гэрэлтүүлэн Хурц өгссөөр байлаа. Осолтгүй 5 6 давхар өгсчихсөн мэт санагдаад тэрээр гэрэл тусган хэддэх давхар дээр явж байгаагаа харахаар зогслоо. Ханан дээрх улаанаар бичсэн тоо эхэндээ сайн тодорч харагдсангүй. Гарт байгаа утасны гэрэл нь байн байн унтрах нь асуудалтай. Хурц өнөөх тоог гайхан харж байснаа амандаа чангаар хараал хэлэн хойш огло үсэрлээ. Ханан дээр 2 гэсэн тоо тод улаан өнгөөр зурайх аж. Дургүйд хүчгүй гэгчээр би чинь өчнөөн удаан өгсчихөөд зөвхөн ганц давхар дээш өгссөн байн гэжүү.... Хурц ууртай гэгч нь хурднаар алхсаар дараагийн давхарт төд удалгүй гараад ирлээ. Тэгээд энэ удаад өөрийг нь давхрын тоо хэзээ ч хуурахгүй хэмээн бат итгэлтэйгээр тоон дээр гэрлээ тусган харлаа.. Гурав, тийм байлгүйдээ. Би ч өгсөөд л байна гэж бодсон өгсөөд л байсан хэрэг байхнээ хэмээн Хурц инээн өгүүлээд гурав гэсэн тоог алгаараа арчихаар гараа хүргэлээ. Гэнэт гарт нь зунгааралдсан нойтон зүйл мэдрэгдэхэд Хурц цахилгаан тогонд хүрсэн мэт гараа угз татан аваад гайхан харлаа. Өнөөх давхар тэмдэглэсэн тоо саяхан л шив шинээр зурагдсан нь илт будаг нь хатаагүй шинээрээ байв. Будаг гэхэд будаг биш юм аа.. Цус..

чөтгөр гэж цусаар эрээччихсэн
байна.. Энэ удаад яагаад ч юм тэрээр инээд алдчихав. Гэхдээ түүний
энэхүү инээд нь айдсаа дарж ядсан арчаагүй инээлт байлаа. Хоолойноос нь
гарсан тэрхүү өрөвдөм инээд хяхарган зурвас чимээ болон харанхуйд
сарнилаа.
Хурц ухасхийн дээш шатаар өгслөө. Амьсгаадан байж 2 3 давхар хиртэй өгссөр ч цуцсангүй. Түрүүхэн толгойг нь дүүнгэтүүлэн манаруулж байсан согтолт нь ор тас алга болчихож..
Бараг өөрийнхөө давхарт ирсэн нь тодорхой хэмээн Хурц бодоод утасны гэрлээ тусгахаар өндийлөө.
... Хараал идэг, өнөөдөр чинь яачихсан өдөр вэ ?? хэмээн амандаа үглэсээр утасныхаа товчлуурыг салгачих шахан дарж буй түүний ард гэнэт чимээ гарлаа.
Хурц чимээгүйхэн нуруугаараа хана налан арагш ухарлаа. Тэрхүү чимээ нь дээд давхраас гарах бөгөөд хэн нэгний дорой дуу дөнгөн данган сонсогдох аж.
.. Хэн нэгэн гуйлгачин хоног төөрүүлж байгаагаас зайлшгүй хэмээн Хурц өөрийгөө тайвшруулаад орчноо гүйлгэж харлаа. Тас харанхуйд урдаа барьсан зүйл нь ч үл харагдана. Хармаанд нь шүдэнз байгааг гэнэт санаад Хурц гаргаж ирээд зурлаа. Дүрсхийн ассан гэрэлд түүний нүдний өмнө час улаанаар бичигдсэн 3 гэсэн тоо зурайх нь тэр...
3-р Бүлэг
Шүдэнз хэдийнээ унтрах дөхөөд гарыг нь халуу төөнүүлэх аж. Хурц харанхуйд тэмтчин байж давхарын цаад дахь хамгийн эхний айлын хаалгыг нүдлэ э.
- Хүн байна уу, байна уу.. Хоолойгоо цахартал хашгираад хаалгыг хичнээн нүдсэн ч төмөр хаалганы цаанаас хэн ч хариу хэлсэнгүй. Хурц нөгөө талд байгаа хуучин модон хаалгыг мөн адил нүдлээ.
Хариу чимээ гарсангүй бараг 20-д минут боллоо. Энэ орц, энэ давхар тэр чигээрээ хэн ч байхгүй зөвхөн Хурц л ганцаараа байгаа мэт санагдахад энэ бодолдоо айсан тэрээр дээд давхарт гарч буй өнөөх чимээ руу дөхөж очлоо. Дээшлэх тусам хэн нэгний өвдөлтөндөө гаслан аймшигтай мөртлөө чимээгүй ёолох чимээ сонсогдоно. Гэнэт түүний баруун хацар дээр нойтон зуйл дусах нь тэр. Хурц дахин нэг шүдэнз асаан гараараа арчин харвал тэрхүү дуссан нойтон зүйл нь цус байх нь тэр...
Цус тог тогхийн дуслах чимээ дээр буй хэн нэгний ёолон гинших чимээтэй хослон аниргүйг эвдэнэ. Хурц дээш өгссөөр өнөөх хүн руу тулаад ирлээ. Гэнэт өнөөх хүн ёолсончгүй, чимээ гаргасанчгүй. Өөдөөс нь ширтэн хараад байх шиг санагдана.Дахин нэг шүдэнз зураад Хурц арсан зүйлдээ балмагдан гар дахь шүдэнзээ алдчихлаа.
Шүдэнзний гэрэл дүршийн асах тэр мөчид урд нь нэгэн нуцгэн хүн атиран хэвтээд өөдөөс нь хүйтэн хар нүдээр ширтэж байх нь тэр. Бие нь даарсандаа ч тэр үү, эсвэл айснаас болснуу дагжтал чичрэн байх аж. Гэнэт нэг зүйл биш байгааг анзаарлаа. Хөөрхий залуугийн арьсыг хэн нэгэн өвчөөд авчихсан байлаа...
Дотор нь муухай болж огих шахсан Хурц буцаад доош явахаар эргэтэл ардаас нь бөглүүхэн инээх чимээ гарлаа.
- Хихихи... хахахахааха..ахахахахаааа. Гүй.. Гүй...Чадлаарай гүй.. Хаалга хэдийн онгойсон... Ээлж чинь удахгүй ирнэ.

No comments:
Post a Comment